Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа

0
Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд туссан Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын үнийг шинэчлэн батлах тухай, Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тарифт индексжүүлэлт хийх тухай асуудлуудыг хэлэлцэхийг хойшлуулж, Даваат, Уртын гол, Яргуйт багуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай, Аймгийн хэмжээнд 2019-2022 онд хэрэгжүүлэх “Цагаан тоос” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай асуудлуудыг дахин судлан боловсруулж ирэх чиглэл өгөгдлөө.
    Өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан байгуулах тухай, Орон нутгийн төсвийн болон Эрдэнэт сангийн 2018 оны шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлуудыг Тэргүүлэгчид хэлэлцээд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуралдах аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжлээ. Мөн аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдаанаар Тогтвортой ногоон хөгжлийн бодлого батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.
      Өнөөдрийн Тэргүүлэгчдийн IV хуралдаанаар Илтгэл, илтгэгчийг батлах тухай, 2018 оны ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай, Шагналд тодорхойлох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.