Их Британийн элчин сайд Эрдэнэтэд зочлов

0

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, цех, нэгжийн удирдлагууд, Их Британи улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филип Малоне тэргүүтэй, тус улсад төвтэй Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл өнөөдөр албан ёсны уулзалт хийлээ. Тэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид уул уурхайн тоног төхөөрөмж, технологийн салбарт хамтарч ажиллах боломжийн талаар ярилцав. Энэ жил Их Британи, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй. Тиймээс тус улсаас Монгол улсын уул уурхай, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх бодлого барьж буйг элчин сайд онцоллоо.

 

У.Цэрэнбат

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.