МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

0

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х. Мандахбаяр Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэрээ эвлэлийн үйл ажиллагааг дэмжиж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн алтан маркны нээлтэнд оролцож, 2018 оны хамтын ажиллагааны нэгдсэн тайлангаа үйлдвэрийн удирдлагуудад тавилаа. Энэ жил Орон нутгийн сэтгүүлчдийн форумаа 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин зохион байгуулах болон цаашид уламжлал болгох, МСНЭ-ийн удирдлагууд 21 аймгаар тойрох зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр албан уулзалт хийлээ. МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч хэвлэл мэдээллийн салбарт 60 жил ажилласан 90 настай сэтгүүлч Даг.Жамьянд хүндэтгэл үзүүлсэн юм. Даг.Жамьян 1955 онд “Үнэн” сонины Дорнод аймаг дахь тусгай сурвалжлагчаар томилогдоод сэтгүүлч мэргэжлийн ажлын гараагаа эхлүүлж байжээ. Түүнчлэн МСНЭ-ийн ерөнхийлөгч  Х.Мандахбаяр Орхон аймгийн салбар зөвлөлийн удирдлагуудын ажил байдалтай танилцаж, орон нутгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бодитойгоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.