Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд багийн дарга нарын оролцоо чухал

0
Орхон аймгийн хэмжээнд 24 баг төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд өгч ажилладаг. Давхардсан тоогоороо 120000 гаруй хүн амтай үйлдвэр дагасан хотын хувьд гэмт хэргийн гаралт өнгө дүнгээрээ зарим аймагтай харьцуулахад харьцангуй ачаалал ихтэй байдаг. Өнөөдөр Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Пүрэвлхагва Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ-ын дарга, сумдын 24 багийн засаг дарга нар болон аймгийн Цагдаагийн газрын даргатай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа.
Гурвалсан гэрээнд зарим хүнсний зах орон сууцны ойролцоо байнга архидан согтуурдаг тэнэмэл иргэдийг хяналтанд авах гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн болон хамтын мэдээллийн санг нэгтгэх ухуулга сурталчилгаа, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга өгч ажиллах зэрэг олон асуудлыг нэгтгэсэн байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.