Даваа гариг бүр хуралддаг аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрөгч 7 хоногт болж өрнөсөн үйл явдлын талаар хэлтэс агентлагийн удирдлагууд цаг үеийн мэдээлэл хийж, орон нутгийн удирдлагууд тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар өглөө. Шуурхай зөвлөгөөнөөр байгууллага, хэлтсийн удирдлагууд орон нутагт хийгдэж байгаа ажлын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Баян-Өндөр сумын засаг даргын хийсэн мэдээлэлд Эрдэнэ багийн нутаг дэвсгэр дээр 4 байршилд 360 градусын эргэлттэй хяналтын камерыг байршуулжээ. Эдгээр камеруудыг тухайн багийн иргэдийн дэмжлэгтэйгээр тавьж суурилуулсан гэдгийг сумын засаг даргын зүгээс онцоллоо. Мөн удахгүй болох эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Хуримын ордон, УСО-той хамтарч “Дархан бэр”, “Лус дархалсан бэр” гэсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Дашрамд дурдахад Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтэс, Орхон аймгийн цагдаагийн газар Монгол улсын хэмжээнд 2018 оны ажлын үзүүлэлтээрээ салбартаа тэргүүлсэн амжилтыг гаргажээ. Шуурхай зөвлөгөөний төгсгөл аймгийн засаг дарга Батлут хэлтсийн удирдлагуудад орон нутгийн хэмжээнд тулагмдаж байгаа болон зарим нэг чиглэлүүдээр үүрэг даалгавар өглөө.
Ц.БАЯРЖАРГАЛ АЙМГИЙН ХОХБТХ-ИЙН ДАРГА
Үүний 9 ажил нь он дамжин хийгдэж байгаа ажилууд байгаа бол аймгийн энэ жил шинээр 20 ажил хийгдэж байна.