ОН ГАРСААР АЙМГИЙН ХЭМЖЭЭНД АВТО ОСЛЫН УЛМААС 5 ХҮН АМИА АЛДЖЭЭ

0

ӨНГӨРӨГЧ БЯМБА ГАРИГТ ЭРДЭНЭ БАГТ АВТО ОСЛЫН УЛМААС 18 НАСТАЙ ЭМЭГТЭЙ АМИА АЛДЖЭЭ ДЭЭРХИ ОСЛУУДЫН ДИЙЛЭНХИ НЬ СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ ЯВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ

Сүүлийн үед манай аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос зам тээврийн осол аваар ар араасаа гарсаар байгааг Цагдаагийн газраас мэдээлж байна. Он гарсаар эхний 2 сарын байдлаар Авто ослын улмаас 5 хүн эрдэнэт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Авто ослын улмаас амь насаа алдсан иргэдийн тоо өмнөх онтой харьцуулбал нэгээр нэмэгдсэн дүн мэдээ гарсан байна. Өөрөөр хэлбэл өнгөрөгч 2018 онд авто ослоор нийтдээ 4 хүн амь насаа алдсан бол дөнгөж оны эхний 2 сарын байдлаар аймгийн хэмжээнд 4 том авто осол гарч 5 хүн амь эрсдээд байна. Дээрхи 4 ослын 3 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь тогтоогджээ. Тухайлбал: Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу Бямба гаригт Эрдэнэ багийн нутаг дэвсгэр дээр зам тээврийн томоохон осол гарч 18 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарчээ. Иймд ард иргэддээ хандаж хэлэхэд энэ төрлийн осол аваараас урьдчилан сэргийлж, юуны түрүүнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байх, заавал жолооч , зорчигч гэлтгүй бүх нийтээрээ энэ төрлийн зам тээврийн осол зөрчилтэй тууштай тэмцэхгүй бол зам тээврийн осол аваар огцом өсөх хандлагатай байгааг Замын цагдаагийн тасгаас онцгойлон анхааруулж байна. Үүнтэй холбогдуулан Орхон аймгийн Замын цагдаагийн тасгаас нийт ард иргэддээ дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.  Мөн сүүлийн үед 18,19-насны залуучууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол зөрчлүүд нилээдгүй гаргаж байгаа талаар аймгийн Замын цагдаагийн тасгаас онцоллоо. Аймгийн хэмжээнд 2019 он гарснаас хойш эхний 2 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 251 зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч ажиллажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.