Ирэх долоо хоногийн Баасан гарагт бүх нийтээр амарна

0
1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 8-н буюу “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тохиолдуулан бүх нийтээр амардаг уламжлалтай билээ.  Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн өдөр Баасан гараг буюу ажлын өдөр тохиож байгаа учир бүх нийтээр амарна.

Гуравдугаар сарын 8-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд амрах аж. Хүн төрөлхтөн 1910 оноос хойш эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх болсон байна.  Данийн нийслэлд Копенгагенд болсон хуралд оролцогчид бүх дэлхийн эмэгтэйчүүд эрх тэгш байх ёстойг уриалан энэ өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” хэмээн зарласан ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.