
Уг салбар зөвлөлийн даргаар Аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал ажиллаж нарийн бичгийн даргаар Нийгмийн бодлогын хэлтсийн ХБИргэдийн бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбулган нар ажилладаг. Салбар зөвлөлийн гишүүдэд ХЗА, ГХБХБГ, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газар,Халамж үйлчилгээний хэлтэс ,Баян-Өндөр ,Жаргалант сумын мэргэжилтэн, Биеийн тамир спортын хорооны мэргэжилтэн8 Орхон аймагт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулан ажилладаг Хүүхэд хөгжлийн төвийн зохицуулагч нар хамрагддаг.
Орхон аймаг бусад аймгийг бодвол харьцангуй хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ чиглэсэн үйл ажиллагааг энэ 40 жилийн хугацаанд авч хэрэгжүүлж эхэлсэний нэг л жишээг дурьдахад :Хүнд хэлбрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын төлөлтийг орон нутгаас санхүүжүүлэн хийдэг болсон. Нэг жилд 80 эцэг эх, асран хамгаалагчдын эрүүл мэнд нийгмийн даатгал орон нутгаас төлөгддөг. Энэ оны хувьд орон нутгийн төсвөөс 37 900 төгрөгийг энэ ажилд зарцуулахаар Аймгийн ИТХ-аар батлагджээ.

Өнөөдрийн хурлын үеэр Аймгийн Засаг даргын орлогч А. Түвшинжаргал онцлохдоо : Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал нь дан ганц эцэг эх, халамжийн байгууллага, Аймгийн ЗДТГ-ын асуудал бишээ, энэ бол бүх Төрийн байгууллагад хамааралтай шийдээд явах асуудал болсон гээд хамгийн эмзэг энэ асуудал дээр Төр болоод ТББ-уудын оролцоог нэмэгдүүлж, хүн бүр хандлагаа өөрчилж чин сэтгэлээсээ хандах хэрэгтэйг зарим албан хаагчдад санууллаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллахад “Хэрэгцээгээ харж, Төрийн байгууллагууд асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1