Энэ сараас 1072 хувьцааны дансыг цахимаар нээнэ

0
Иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаагаа авахын тулд заавал үнэт цаасны данс нээлгэх ёстой. Учир нь тодорхой хугацааны дараа Эрдэнэс тавантолгойн хувьцаа хөрөнгийн бирж дээр албан ёсоор арилжагдаж эхэлсний дараа данстай хүмүүс энэ дансаараа дамжуулан хувьцааны ногдол ашгаа авах, зарах гэх мэт захиран зарцуулах эрхтэй болно.
Одоогоор:
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдийн тоо – 2,511,000
Үнэт цаасны данс нээлгэсэн иргэдийн тоо – 1,093,000
Дансаа нээлгээгүй иргэдийн тоо – 1,418,000 байна.
1072 хувьцааны данс нээх ажлын явцын талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн менежер Э.Баатарцогт “Манай компанийн үндсэн үйл ажиллагаа бол үнэт цаасны бүртгэл хадгалалтыг хийж гүйцэтгэдэг. Үүнд Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа үнэт цаас, Монголын үнэт цаасны бирж дээр арилжаалагдаж байгаа үнэт цаас болон хаалттай хувьцаат компанийн бүртгэл хадгалалтыг хийж гүйцэтгэдэг.
Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авдаг. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хишиг хувь хүртсэн иргэдийн мэдээллийг  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамаар баталгаажуулан гурван байгууллагын мэдээллийг үндэслээд иргэдийн хувьцааны бүртгэлийг хийж гүйцэтгэж байгаа.
Иргэдтэй холбоотой хэд хэдэн тогтоол Засгийн газраас гаргасан. Хамгийн анхных нь 2011.03.31-ний өдөр Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэх шийдвэр. 2012.04.11 нд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх мөн хишиг хувь хүртсэн мөнгөн дүнд нь тухайн хувьцаанаас хасч тооцох тогтоол гарсан. Аж ахуй нэгж болон иргэдтэй холбоотой 2012.06.13-нд журам батлагдсан.
Сүүлийн 3-4 сарын хугацаанд данс нээх ажил удаашралтай байна. Есдүгээр сард үнэт цаасны компаниар дамжуулан данс нээх ажил идэвхиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан данс нээх ажил удааширсан. Үүнд арга хэмжээ авч ажиллаж байна. Гурван сард үнэт цаасны компаниудтай цахим системийн холболт хийхээр ажиллаж байна. Цахим холболт хэрэгжсэнээр иргэн дурын үнэт цаасны компани дээр очоод данс нээх хүсэлтээ өгч болно. Уг хүсэлтийг цахимаар хүлээн авч хур системтэй тулгаж дансыг нээх боломжтой. Ингэснээр удааширсан байдал зогсоно” гэлээ.
ХУВЬЦААНЫ ДАНС НЭЭХ ГУРВАН АЛХАМ
НЭГДҮГЭЭР АЛХАМ: Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгахыг хүсвэл ЭНД дарж, өөрийн регистрийн дугаарыг кирилл үсгээр шивж оруулан шалгах боломжтой. Харин Монгол улсын Үндэсний Аж Ахуйн Нэгжүүд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноо шалгахыг хүсвэл мөн адил дээрх цахим хуудсанд буй “Регистр” гэсэн холбоосыг дарна. Мөн 1800-1072 дугаарын утсаар мэдээлэл авах боломжтой юм.
 ХОЁРДУГААР АЛХАМ: Монголын хөрөнгийн биржийн сайтад хандан бүртгэлтэй брокерийн компаниудаас сонгоно.
Үйл ажиллагаа явуулсан туршлага, нэр хүнд
Тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх
Байршил, техник тоног төхөөрөмж, харилцах боломжууд гэх мэт
Данс нээлгээгүй тохиолдолд брокерын компанид хандан данс нээлгэх боломжтой.
ГУРАВДУГААР АЛХАМ: Сонгосон брокерийн компанидаа бичиг баримтаа авч очин дансаа нээлгэнэ.
www.wikimon.mn
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.