АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

0

Өнөөдөр аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн уламжлал ёсоор болов. Зөвлөлийн хурлын үеэр Хотын захирагчийн албаны дарга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт оршин суугчдаас дээврээс дусаал гоожиж буй тухай гомдол гаргасан байна. Үүнийг мэргэжлийн байгууллагаар шалгуулахад дээврийн засвар, үйлчилгээтэй холбоогүй гэдгийг тогтоосон байна. Дусаал гоожиж буй нь контенсац үүссэнтэй холбоотой юм байна. Үүнийг дахин мэргэжлийн байгууллагууд хамтран шалгаж, иргэдэд мэдээлэл өгөх шаардлагатай байгааг хэллээ. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга Д.Батлут хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тодруулбал, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд байруулах тоглоомын судалгааг гаргах, БОЭТ-ийн Нярайн тасгийн Шарлагын аппаратын хүртээмж судалгааг гаргах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хаягдлын аж ахуйгаас гарч буй цагаан тоосны нөлөөллийг тогтоох, иргэдийг өргөн бүрэлдэхүүнээр шинжилгээнд хамруулах зэргийг үүрэг болголоо.

БАЯН-ӨНДӨР ГЯЛГАР УУТНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛАХ ҮҮДНЭЭС ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Баян-Өндөр сум гялгар уутны хэрэглээг бууруулах, цаасан болон даавуун уутыг хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна Тухайлбал, Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авсан өрхийн хоёр үйлдвэрлэгчтэй хамтран даавуун уутыг үйлдвэрлэхэд хамтран ажиллахаар чиглэл өгсөн байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хөдөлмөрийн хичээлээрээ дамжуулан бүлэг үүсгэж, даавуун уутыг урлахыг уриалж байгаа юм. Худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэдийн хувьд гялгар уутны хэрэглээ бий. Ялангуяа жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа худалаа эрхлэгч нарт тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг хэллээ. Дан ганц хяналт тавиахаас илүүтэй зөв мэдээллийг түгээж, уриалга хүргүүлэх нь шаардлагатай байгаа юм. Баян-Өндөр сумаас энэ төрлийн ажлыг ч хийж байгааг мэдээллээ.

ЭНЭ САРЫН АГААР ТЕМПЕРАТУРЫН ДУНДАЖ УУР АМЬСГАЛЫН ДУНДАЖААС ДУЛААН БАЙНА

Энэ сарын агаарын температурын дундаж нь уур амьсгалын дундаж (Баян-Өндөр суманд -6.1 градус, Жаргалант суманд -6.5 градус) –аас дулаан байх төлөвтэй.Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр дулаарч шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь уур амьсгалын дундаж (Баян-Өндөр суманд 6.4 мм, Жаргалант суманд 4.1 мм)-аас бага орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр, хоёрдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн эхээр нойтон цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 12-14 м/с, зарим үед түр зуур 20-24м/с хүртэл ширүүсч цасан ба шороон шуурга шуурах төлөвтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.