Аймгийн 23 дугаар цэцэрлэг 2014 оноос эхлэн Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Хүүхэд бүр ардын дуу сурцгаая” дууны уралдааныг зохион байгуулсан. Орхон аймагт төрийн болон төрийн бус өмчийн 28 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Цэцэрлэг багачуулаа бэлдэн уг уралдаан оролцдог уламжлал тогтоод байна. Энэ жилийн уралдаанд 700 гаруй хүүхэд оролцжээ.
Уралдааны тэргүүн байрыг Есдүгээр цэцэрлэг, хоёрдугаар байрт Долоодугаар цэцэрлэг, гуравдугаар байрт Одод цэцэрлэг орсон байна. Тусгай байрт зохион байгуулагч 23 дугаар цэцэрлэг, 16 дугаар цэцэрлэг тус тус шалгарчээ. Ийнхүү
Жил бүр уг уралдааныг зохион байгуулсны дүнд хүүхдүүд багаасаа монгол ёс заншилдаа суралцах, ардын дуугаа таних мэдэх эх үндэс тавигдаж байгааг зохион байгуулагчид онцоллоо.