НӨАТ: 5 сая төгрөгийн 17, 10 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

0

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр өчигдөр 18:45 цагт орон даяар шууд явагдлаа.

Тохиролд 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав.

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожих юм.

Энэ удаагийн тохирлоор:

30 мянган төгрөгийн азтан 18,672

100 мянган төгрөгийн азтан 2,084

1.0 сая төгрөгийн азтан 189

5.0 сая төгрөгийн азтан 17

10.0 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорлоо

Харин супер шагналын дугаар 20791539 байсан болов 60 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.