МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРӨӨР ЭРДЭНЭТ ХОТОД…

0

Монгол Улсад үндэсний зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 98 жилийн ой, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын өдрүүдийг тохиолдуулан эрдэнэт хотод болж өнгөрсөн мэдээ мэдээллийн товчийг танилцуулж байна.

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогдох “Марш тактикийн цогцолбор тэмцээн” ЭДЦС ТӨХК-ийн урд талбайд зохион байгуулагдлаа. Тэмцээнд ЗХ-ний 186-р ангийн ахлах ахлагч О.Болдбаатар даргатай тасаг 1 дүгээр байр эзэлж цом, алтан медаль, ахлах ахлагч Г.Энхтөр даргатай Онцгой байдлын газрын 1-р тасаг дэд байр, ЗХ-ний 186-р анги ахлах дэслэгч Л.Эрдэнэбилэг даргатай 3-р тасгийн хамт олон 3 дугаар байрыг тус тус эзэллээ.

Ойн хүрээнд 18 нас хүрч байгаа залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа Ёслол хүндэтгэлийн өргөөнд болж өнгөрлөө. Нийт 80 гаруй залуус цэргийн үүрэгтний үнэмлэхээ Орхон аймгийн Засаг даргын мэндчилгээний хамт гардан авсан юм.

Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын хурлын үеэр идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа зарим албан хаагчдыг Монгол улсын Батлан хамгаалахын сайд, Орхон аймгийн ИТХ-ын болон Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа. Хурлын арга хэжээний үеэр Баян-Өндөр сумаас гардуулдаг Дархан бэр өргөмжлөлийг зэвсэгт хүчинд эр цэргүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг 2 ээжид гардуулан өглөө.

 

Энэ өдөр мөн Аймгийн төв талбайд цэрэг, байлдааны үед ашиглах зарим техник, хэрэгслүүдийг олон нийтэд танилцуулж, Орон нйтгийн удирдлагууд А.Амарын талбайд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.