Баян-Өндөр сум дулааны урилад ил задгай талбайд худалдаа үйлчилгээ эрхлүүлэх зорилгоор нээлттэй тендер зарлана. Нийтдээ 18 байршилд зарлана. Тендерийг дөрөвдүгээр сарын нэгэнд нийтэд зарлах юм. Баян-Өндөр сум ил задгай худалдааг цэгцэх, зөвшөөрөлгүй цэгт ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд, хотын өнгө төрхөнд сөрөгөөр нөлөөлдөг байдлыг зогсоох зорилгоор худалдааны гудамжинд энэ төрлийн үйлчилгээг төвлөрүүлэх бодлогыг баримталж байгаа юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1