ЭНЭ ПҮРЭВ ГАРИГТ ГАМШИГ ОСЛЫН ДУУТ ДОХИОГ АЖЛУУЛНА

0

Засгийн газрын 339-р тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургуулилт болдог. Энэ удаагийн дуут дохиог ажлуулах, бэлтгэл сургуулилтыг гуравдугаар сарын 21-нд зохион байгуулна. Үүнд аж ахуйн нэгж байгууллагууд ажилтан, алба хаагчдынхаа идэвх оролцоог хангаж оролцохыг уриаллаа. Дуут дохио 21-ний 16 цагт дуугарна. Дуут дохио дуугарах үед иргэд хийж буй ажлаа орхин задгай талбайд гарч зогсох юм.

Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх дадлага сургуулилтад оролцсоноор иргэд өөрийнгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах мэдлэг чадварт суралцах юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.