“МОНГОЛ ДАЙВИН” ХХК ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ХАНГАЛТГҮЙ БИЕЛҮҮЛЖЭЭ

0

Өнгөрсөн долоо хоногт аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс “Эко хороолол”-ын гүйцэтгэгч “Монгол дайван” ХХК-ийн гэрээг дүгнэжээ. Тус компани инженерийн шугам сүлжээ, цахилгааны дэд бүтцийг хүлээлгэн өгч, иргэд “Эрдэнэт ус, ДТС” ОНӨХК-тай гэрээ байгуулж төлбөрөө төлөх нөхцлийг бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай,  гэрэлтүүлэгийн ажлыг гүйцэтгэх, гэрээнд заасан хугацаанд 41 айлын орон сууцыг ашиглалтад оруулах гэх мэтчилэн үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг байна. Гэрээг дүгнэх хурлаар “Монгол дайвин” ХХК-ийг дээрх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх дүгнэлтийг гаргажээ.

“Монгол дайвин” ХХК 35 орчим сая төгрөгийн өр төлбөртэй. Үүнийг дөрөвдүгээр  сарын 10-ны дотор төлж барагдуулахаар болжээ. Харин долоодугаар сарын 10-ны дотор  цахилгаан, дэд бүтцийн ажлыг улсын комисст хүлээлгэн өгөхөөр болсон байна.

Анх “Эко хороолол”-ын 11.4 га газарт 200 айлын хаус барихаар төлөвлөсөн ч  явц дундаа 156 болж өөрчлөгдсөн. Одоогийн байдлаар тус хороололд 80 айл оршин сууж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.