Орхон аймгийн 2019 оны өсвөрийн аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээний удирдамж

0

Нэг. Зорилго

Тэмцээний зорилго нь хүүхэд залуусын авъяас чадварыг нь нээн илрүүлж, сурагчдыг даамны спортоор хичээллэх, идэвх сонирхлыг дэмжих, сурталчилах, таниулах хөгжүүлэх оршино. Энэ спортын ач тус тогтвортой сууж сурна, логик сэтгэлгээ, ой тогтоолт сайжруулна, ямар ч насны хүн тоглож болдгоороо бусад спортоос ялгаатай.

Тэмцээний насны ангилал; / насыг зөвхөн төрсөн оноор тооцно/

  • 5-7 нас (охид хөвгүүд)
  • 8-10 нас (охид хөвгүүд)
  • 11-13 нас (охид хөвгүүд)
  • 14-16 нас (охид хөвгүүд)
  • 17-19 нас (охид хөвгүүд)

Хоёр. Хугацаа, байршил

Тэмцээнд ирэхдээ төрсний гэрчилгээтэй ирнэ. Тэмцээн 2019 оны 3 сарын 23 нд 12 цагт ЦАЙХУН сургууль дээр болж 24 нд өндөрлөнө. Багийн дүнгээр байр эзлүүлэхдээ насны ангилал бүрийн хамгийн сайн үзүүлэлттэй 2 тамирчны байраар дүгнэнэ. Оролцсон сургуулиудын сурагчдын тоо хязгааргүй. Бага онооны системээр жагсаана.

Гурав. Шагнал, урамшуулал

Ангилал тус бүр эхний 3 байрт шалгарсан тамирчид медаль мөнгөн шагналаар шагнана.  Эхний 3 байрт шалгарсан сургуулийн багийг цом, дипломоор шагнана. Ангилал бүрт эхний 3 байрт шалгарсан тамирчид 4 сарын 6-9 нд болох өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна.

Мэдээлэл авах утас 99656672
Орхон Аймгийн даамын холбоо
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.