“ЭРДЭНЭТИЙН ИРЭЭДҮЙН ЭЗЭД- II” БАЙГАЛИЙН УХААНЫ НЭГДМЭЛ АГУУЛГЫН ХОЁРДУГААР ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

0

“ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНИЙН САНААЧИЛГААР ЗОХИОГДОЖ БУЙ “ЭРДЭНЭТИЙН ИРЭЭДҮЙН ЭЗЭД- II” БАЙГАЛИЙН УХААНЫ НЭГДМЭЛ АГУУЛГЫН ХОЁРДУГААР ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

НЭГ. Зорилго

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх XII ангийн суралцагчдын цаашид суралцах хүсэл сонирхолыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулахад оршино.

 ХОЁР. Хамрах хүрээ

Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн суралцагчдаас сургууль тус бүр ЗАН-тэй хамтран Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар зөвхөн 5 шилдэг суралцагчийг сонгон оролцуулна.

 ГУРАВ. Олимпиадын агуулга

  • Байгалийн ухааны нэгдмэл агуулгад: математик, физик, хими, биологи, газарзүйн судлагдахууны агуулга хамрагдана.

 ДӨРӨВ. Бүртгэлийн хугацаа

  • Олимпиадад оролцогчдыг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 2019 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 18.00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвийн eec.mn хаягаар сургалтын менежер суралцагчаа бүртгэнэ.
  • 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр суудлын хуваарийг хийнэ.
  • 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр техникийн зөвлөгөөн дээр олимпиадад оролцох суралцагчдын суудлын хуваарь бүхий МАНДАТ-ыг тараана.

 ТАВ. Зохион байгуулах хугацаа

Хэзээ:  – 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 0900 цагт эхэлнэ

               /Жич: Сурагчид 30 минутын өмнө суудлаа эзэлсэн байна./

Хаана: “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Хангарьд спорт цогцолбор Хангарьд спорт цогцолбор

 ЗУРГАА. Техникийн зөвлөгөөн

            Олимпиадад оролцогчдод мэдээлэл хүргэх зорилготой техникийн зөвлөгөөнд сургууль тус бүрээс 1 сургалтын менежер оролцоно. Техникийн зөвлөгөөн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Боловсрол соёл урлагийн газрын хурлын танхимд 10.00 цагаас эхлэнэ.

 ДОЛОО. Засах, үнэлэх үйл ажиллагаа

            Байгалийн ухааны нэгдмэл агуулга бүхий олимпиад явагдаж дууссаны дараа материалыг шууд засаж, дүн оноог ил тод суралцагчдад мэдээлнэ.

НАЙМ. Шагналын сан

            Суралцагчдыг авсан оноогоор эрэмбэлж I – III, тусгай байр  эзлүүлэн жагсаана. Мөн тэргүүний ЗАН -ийг шалгаруулна. Үүнд:

  1. Шилдэг СУРАЛЦАГЧ – Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар дараах байрыг тодруулан шагнаж урамшуулна.
  • I байр – 1 000 000 ₮, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • II байр – 700 000 ₮, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • III байр – 500 000 ₮, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • Тусгай байр- 200 000 ₮, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  1. Шилдэг ЗАН – Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар шилдэг дөрвөн ЗАН-ийг тодруулна. Эхний байруудад шалгарсан суралцагчийн амжилтад үндэслэн сургуулийн заах аргын нэгдлийг тодруулж, тус бүр 200000₮ өргөмжлөлөөр урамшуулна.

  БСШУСЯ-НЫ ДЭРГЭДЭХ

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.