Өнөөдөр 16.00 цагт гамшгийн дохио дуугарна

0

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гаригт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиог орон даяр дуугаргаж байх болсон билээ. Энэ дагуу өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио орон даяар дуугарах юм. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм. Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед Та болон таны гэр бүл хэний ч туслалцааг авч чадахгүй болох хүндрэл учирч болзошгүй. Иймд гамшгаас хамгаалах дадлага, сургуульд оролцохдоо иргэн бүр хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу хүн нэг бүрийн үүргэвчийг бэлтгэж, бэлэн байдлаа хангасан байх ёстой аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.