Орхон аймгийн өсвөрийн Аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээн эхэллээ

0

Даамны спортын давуу талыг дурьдахгүй байх аргагүй юм. Өнөөдөр сүүлийн  хэдэн жил тасалдаад байсан Орхон аймгийн Өсвөрийн “100 буудалт даам”-ны тэмцээний нээлтийг  “Цайхун-Гэгээ” сургууль дээр Даамны холбооноос эхлүүллээ. Уг тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд  Орхон аймгийн Даамны холбооны тэргүүн Д.Доржпүрэв, БТСГ-ын дарга Н.Зулбаатар нар оролцон нийт хүүхдүүдэд амжилт хүслээ. Даамны тэмцээнд 5 насны ангилалд 280 гаруй хүүхэд багачууд оролцож байгаа юм.

Тэмцээний зорилго нь хүүхэд залуусын авъяас чадварыг нь нээн илрүүлж, сурагчдыг даамны спортоор хичээллэх, идэвх сонирхлыг дэмжих, сурталчилах, таниулах хөгжүүлэхэд оршино. Энэ спортын ач тус  нь тогтвортой сууж сурах, логик сэтгэлгээ, ой тогтоолт сайжирч  ямар ч насны хүн тоглож болдгоороо бусад спортоос ялгаатай байдаг байна.

Энэ удаагийн тэмцээний ангилал тус бүр эхний 3 байрт шалгарсан тамирчид медаль мөнгөн шагналаар шагнана.  Эхний 3 байрт шалгарсан сургуулийн багийг цом, дипломоор шагнаж, Ангилал бүрт эхний 3 байрт шалгарсан тамирчид 4 сарын 6-9 нд болох Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авах юм.    

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.