Ж.Батзандан: Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь Төрд аваад, гэрчилгээ тамгыг нь бид нараар явуулсан

0
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр Орхон аймаг буюу Эрдэнэт хотод ирж иргэдэд /2019.03.23/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан : Монголд шударга ёсыг тогтоож чадах шинэ хүчин хэрэгтэй байна. Ардчилсан Намаас хөөгдсөнөө бурханы тавилан байсан гэж бодож байна. Шинэ улс төрийн хүчин зохион байгуулах боломжийг тэнгэр бурхан бидэнд олгож байна. УИХ-ын чуулган завсарлах хугацаанд бид иргэдтэйгээ уулзлаа. 60 тэрбумын гэмт бүлэглэлтэй тэмцсэнийхээ төлөө, С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг илчилсний төлөө бид намаасаа хөөгдлөө гээд иргэдээсээ асуусан. Иргэд шинэ улс төрийн хүчнийг бий болго гэж зөвлөсөн. Монголын баялгийг Монголчуудад өгч чадах улс төрийн хүчнийг бий болгосноо зарлаж байна. МАНАН-гийн улс төр Монгол төрийг гадныханд атгуулж байна. Төрийн эрх мэдлийг мафи барьдаг болсон байна. Энэ бүхнийг эцэс төгсгөл болгохын тулд Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн хүчин байгуулж байна. Ардчилсан намаас хөөгдөх бол бурхны бидэнд өгсөн боломж байлаа” гэв. Өнөөдөр Эрдэнэтийн 49 хувийг 27 настай хүү  Монголын 15  хууль зөрчөөд авсан байсантай тэмцээд бид Улсын Үйлдвэр болгож чадлаа.  Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь Төрд аваад  гэрчилгээ тамгыг нь бид нараар явуулсан. Өнөөдөр их сайн өдөр байна яг  энэ гэрчилгээ тамга хэвлэгдээд гардаг энэ өдөр бид хоёр Эрдэнэтэд ирж таарч байна.Тэгэхээр Монголд хувьсгалт өөрчлөлтүүд үр дүнд хүрч байна Монгол оронд Монгол хүн жаргалтай амьдрах ёстой гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд АН гишүүдээ хөөдөг нам байж таарахгүй. Би АН-ын удирдлагуудад сануулга өгч намаасаа гарсан. Гэсэн хэдий ч АН өнгөрсөн хугацаанд хууль бус шийдвэрээсээ татгалзах байх гэсэн. Татгалзаагүй. Ж.Батзандан бид хоёр нам бус гишүүн болсон. Бид сонгогчидтойгоо уулзаж, энэ талаар хэлсэн. Ж.Батзандан бид хоёр АН-аас нэр дэвших эрхгүй болсон. УИХ-д суудалтай шинэ нам байгуулж, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа зарлаж байна. Монголын төлөө гэсэн намыг байгуулна. Монголын төлөө цохилох зүрхтэй хэн болгоны төлөө нам байгуулж байна. Шударга ёсны төлөө амиа золиход бэлэн хэн бүхнийг урьж байна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.