ӨВЧНИЙГ АНАГААГЧ ТЭМЦЭЛ

0

                          Аян замын тэмдэглэл  

Тэмцэл гэдэг нэрийг сонссоноос хойш жирийн эх миний сэтгэл ер амраагүй. Нэг л тийм гэмээр эр зоригтон ,эрэмгий ч юм шиг нэр сонсогдож дам сураг сонсохноо өвдсөн зовсон олон хүнийг илааршуулж байгааг сонсоод амьдралд итгэх, охиноо босгохсон гэсэн чин хүсэл баярын совин шиг сэтгэлд оч асаасныг нуултгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хүндээр өвчин зовлондоо шаналж байгаа гэр бүл хүмүүст сайн эмчийн сураг алдар, мэдээлэл олж авна гэдэг хорвоод амьдрах хоног хугацаа, цаг хугацааг уртасгах, хүүхэд залуучуудын хувь заяаг өөрчлөх чин хүсэл шингэсэн сайхан мэдээ ямагт байсаар ирсэн байдаг. Яагаад гэвэл өвдсөн хүн түүний гэр бүлд энэ мэдээ” Ид шидтэн байна” гэдэг шиг итгэл найдварыг асааж өгдөг билээ.

Энэ мэдээг олж авсанаас хойш лав сүүлийн жил хагас. тархинаас лав салаагүй юм. Хөх хот руу л яадаг ч байсан охиноо аваад явъя, саажилттай хүүхдүүд сууж байна гэнээ, өдөр унтдаггүй байсан бол унтаж шөнө бөх гэгч амарсан тухай сонсон дуулсанаа ажил хэрэг болгож Хөгжин буй Хөх хотыг Хятад Монгол эмнэлэгийн барааг бүтэн 24 цаг Улаанбаатар – Хөх хотын чиглэлийн галт тэргээр туулан ирлээ. Эрдэнэтээс гарахдаа Тэмцэл эмчийн нэрийн хуудас дээрх гар утасны дугаар луу залгаж За туслах нь биз гээд л Бид очих гэсэн юм. Тосож авна уу гэж ярьтал хижээлдүү дуутай өвөрмонгол хүн ирж Нэрээ хэлнэ үү галт тэрэгний буудал дээр тануусын нэрийг бичсэн хүн тосох болно гэж ярьсанаар БНХАУ-ын Шилдэг эмч, 2008 оны Бээжингийн олимпийн бамбарыг асаалцсан эрхэм эмч Тэмцэл бидний анхны харилцан яриа үүссэн нь тэр билээ.

Би бодохдоо :Их том эмч юм чинь өөрөө лав утсаар ярихгүй туслах нь байх гээд нэг их том амьтан танай эмнэлэг тосож авдаг гэсэн яг авна биз мартав энэ тэр гэж гэснийг яана. Эмнэлэг рүү тосож авсан залуутай зам зуур ярилцах зуур тэр утсаар ярьсан хүн -Чи мөн үү гэсэн – Үгүй ш дээ.. Та бүр эндүүрчин байна ш дээ..? Манай Тэмцэл эмч бүр мөн ш дээ. гэхэд жаахан зовов.           

БНХАУ -ын Хөх хот 3 сая гаран хүн амтай энэ хотод Ар Монголчууд бид сүүлийн хэдэн жил эмчилгээ хийлгэх,сурах чиглэлээр их зорчдог болжээ. Шөнийн Хөх хот өнгө өнгийн тансаг гэрлээр нүд баясган хотын төвийн гялгар замаар орчин үеийн ганган тэрэгнүүд зөрөлдсөөр шөнийн 22 цаг өнгөрч байхад эмнэлэгийн гадаа ирэв. Нэлээд том цогцолбор шинэ эмнэлэгийн дүр төрх сүрдмээр байсаныг хэлэх нь зүйтэй байх. “МОНГОЛ -ХЯТАД ЭМНЭЛЭГ “Хөх хотдоо төдийгүй Хятад улсдаа их алдартай. Энэ эмнэлэг алдарших болсон шалтгаан нь өнөөх Алтан гарт Өвчнийг анагаагч шидтэн Тэмцэл эмчтэй шууд холбоотойг эмнэлэгийн хаалгаар орсон даруйдаа сэтгүүлч хүний дуран нүдээр түмэн эмчийн танилцуулагнаас төвөггүй олж харав. 2015 онд шинээр ашиглалтанд орсон эл эмнэлэгийн дэд захирал даргаар Тэмцэл эмч өөрөө ажилладаг ажээ. Нийт 15 давхар тус эмнэлэг зүү төнүүр бариа засал Хятадын уламжлалт анагаах ухааныг Европ эмчилгээтэй уялдуулан хоёр улсын иргэдийг өвчнөөс ангижруулж байгаа.

 

1. Эхний өдөр

Аян замын урьтал аяншин ядарсан бид анхны эмчилгээндээ орохоор Тэмцэл эмчийн өрөөний үүд сахив. Үд хэрд бууж ирэхэд эмчийн үүдэнд 20 гаран үзүүлэхээр дугаарласан Хятад ,Монгол иргэд очер дараалан явж орсоор. Хана дагуулан тавьсан бүх сандал эзэнтэй, эмчилгээний том ор тавьсан 7 өрөө пиг хүнтэй зүүгээ тавиулахаар эмнэлэгийн дээд давхар бүрээс бууж ирсэн эмчлүүлэгч нараас гадна манайхны хэлээр амбулаторын үзүүлэх гэсэн хүмүүс тоолж баршгүй. Ойролцоогоор энэ тасагт өглөөний 8 цагийн алдад 80-100 хүн элбэг байх.

Шинээр ирсэн хүмүүсээ хол замд ядарсан гэж хүндэтгэдэг юмуу биднийг нэг их удаан хүлээлгүй эмч үзэв. Цав цагаан малгай халаад өмд, маск зүүсэн, нүднээс өөр харагдах зүйлгүй эмч Тэмцэлийг эхний удаадаа харж харилцлаа.Энгийн хэрнээ ӨвөрМонгол аялгаар намуухан ярьж, охины судсыг барьж оношийг нь хэлэв. Хол ойрын гадна дотны эмнэлэгийг хэр чадлаараа барж явахдаа сонссон оношийг хэлж, эмч үзсэн даруйдаа эмчилгээг эхлүүллээ.

                            2. Эмчийн тухай

 

Тэмцэл эмч өвдсөн хүмүүсийн судсыг бариад зүү тавьж эмнэдэгээрээ Хятад улсад их нэрд гарсан. Сүүлийн жилүүдэд ч Армонголын ард иргэд огт тасраагүй ирсээр байгаа.

Европ анагаах ухаан нь хурдан эмчилгээ нарийвчилсан технологиор эмчилгээний салбарт олон жилийн голлох байр суурийг эзлэсээр ирсэн ч сүүлийн жилүүдэд Ардын анагаах ухаан тэр дундаа Монгол Хятад зэрэг уламжлалт анагаах ухаанд ч нөлөөлөх болсон билээ. Үүнтэй холбоотойгоор ч хүмүүс өвчнөө энэ аргаар эмчлүүлэх нь үр дүнтэй болж иржээ.

Хөх хотын “Монгол-Хятад” эмнэлэгийн “Монгол анагаах ухааны” зүү төөнүүрийн таван заслын тасгийн дарга Тэмцэл 2008 онд Бээжингийн Олимпийн бамбарыг асааж явсан, Бүх Хятадын шилдэг 10 эмчийн нэг төдийгүй 2009 онд Монгол улсаас Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ.

Тэмцэл эмч Өвөрмонголын Өөртөө засах орны Улаанцав хотын Дөрвөд хошуунаас гаралтай зургаан хүүхэдтэй айлын 3 дахь хүү нь болон мэндэлсэн. Аав нь багш хүн, ээж нь харин Бугат хотын Болд төмрийн үйлдвэрийн эмч хүн байжээ. Хэдийгээр аав нь багш хүн ч зүү төнүүрийн эрдэмтэй малчдын толгой бие өвдөхөд эмнэдэг байсан нь Тэмцэл эмчид багаас нь нөлөөлсөн ажээ.

Аав нь хулсан жижиг саванд мөнгөн зүүгээ хийн байнга биедээ авч явж өвдсөн хүмүүст тусалдаг байсан нь одоо хэр эмчийн сэтгэлд тод үлдсэн байна.

1980 оноос эхлэн Хөх хотын Анагаах ухааны их сургуульд суралцан 1988 оноос Одоогийн Тунляо хотын Найман хошуунд дадлагын эмч болсоноор энэ өргөн мэдлэг нь өргөжин тэлжээ.

Удалгүй Хөх хотын эдүгээх эмнэлэгтээ ирж тасгаа ахлах болсоор эмч болсноос хойш 35 жил зүү төөнүүрээр Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн өвчин зовлонгоос ангижруулсаар ирсэн бөгөөд зүү төөнүүр хэрэх өвчин ,зүрх судасны өвчинд ихээхэн үр дүнтэйг олж мэджээ.

Тэмцэл эмч өдөрт 15 цаг босоогоороо ажиллаж, 100 гаруй хүнд өдөрт үйлчилж байна.

Үүр цүүрээс эхлэн үдшийн бүрий хүртэл өөрөө гардан тэрээр ажилладаг.

Тэмцэл эмчийн энэ нөр их хөдөлмөрийн үрээр Хятад улсад жилдээ гадаадын 400-500 иргэд зорьж ирдэг гэнэ.

Хөх хотын “Монгол -Хятад эмнэлэгийн Монгол анагаах ухааны таван заслын тасаг” нь голдуу :

зүрх судасны өвчнөөс болсон саа саажилт,

 хүзүү нурууны мөгөөрсний ивэрхий,

остеоартрит,

 хэрэх өвчин,

тархины шигдээс,

 гуурсан хоолойн багтраа зэргийг оношлон засахдаа сайн. “Монгол -Хятад “эмнэлэгийнхээ хамгийн алдартай тасаг болсон төдийгүй Тэмцэл эмч өөрөө энэ том 15 давхар эмнэлгийн дэд захирлаар эдүгээ ажиллаж байна.

Орчлонд гайхагдан шагшигдахаар “Төрсөн хүн” байна гэдэг юм билээ гэдэг шиг Бүх Хятадын алдарт эмчээр охиноо эмчлүүлж эхлэсэн сэтгүүлч би бээр үзэглэхэд ийм буюу.

 

 

Хаяг : БНХАУ-ын Хөх Хотын  “Монгол-Хятад” эмнэлэгийн дэд захирал  

Тэмцэл эмч : Утас 00186-13500611958

 

Сайн үйлс өнөд дэлгэрэх болтугай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.