Мэргэжлээ хэрхэн зөв сонгох нь амжилтын баталгаа болдог

0
Сургуулиа төгсөж буй сурагчдын хувьд Мэргэжил сонголт гэдэг хамгийн хариуцлагатай алхам юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид найз нөхөд, аав, ээж, танил тал, хамаатан садныхаа зөвлөгөөгөөр мэргэжлээ сонгодог нийтлэг алдаа анзаарагддаг. Тэгвэл өнөөдөр ЭРДЭНЭТ ХОТЫН ХӨГЖИЛ БОДЛОГО СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГЭЭС БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН ЕБС-ИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ, ЭЕШндаа ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ АМЖИЛТТАЙ БЭЛТГЭХ Талаар уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ төрлийн үйл ажиллагааг Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгээс 2дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил ЕБС-ийн 12-р ангийг манай аймгаас 600 гаруй сурагчид төгсөнө. Эдгээр сурагчдад зориулан шалгалтанд хэрхэн бэлтгэх, шалгалтанд орохдоо юуг анхаарах вэ зэрэг шаардлагатай бүх талын мэдээллийг боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн өглөө. Мөн ЭРДЭНЭТ ХОТЫН ХӨГЖИЛ БОДЛОГО СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН тэргүүн
мэргэжил сонголтондоо яагаад анхаарах ёстой вэ сэдвээр илтгэл тавьсан байна. Маргааш буюу 2019 оны 3 сарын 30 нд Байгалийн ухааны нэгдсэн олимпиадыг тус хүрээлэнгээс зохион байгуулах юм. Бодлого судалгааны хүрээлэнгээс энэ жил төгсөж байгаа сурагчдаас сонгон шалгаруулж 3 хүүхдийг Солонгос улсруу, Тайван улс руу 5, Австрали улс руу 2 орчим хүүхдийг 100 хувийн тэтгэлгээр суралцуулах юм байна. Эрдэнэт хотын бодлого судалгааны хүрээлэн нь 2016 онд байгуулагдаж нийгмийн сайн сайхан руу чиглэсэн энэ мэтчилэн олон талт ажлыг зохион байгуулж ирсэн юм.
 
3
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.