БАЙГАЛИЙН УХААНЫ ОЛИМПИАДАД ТЭРГҮҮЛСЭН СУРАГЧИЙГ 1 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖЭЭ

0

Байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл агуулгын олимпиад өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гарагт болсон. Хоёр дахь жилдээ олимпиадыг “Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Б.Бат-Эрдэнэ санаачилж, зохион байгуулсан юм. Олимпиадад энэ удаад 19 сургуулийн 90 гаруй төгсөх ангийн сурагч оролцлоо. Олимпиадын дүнг тусгай программаар уншуулж гаргадаг уламжлалтай .Энэ удаагийн  олимпиадын тэргүүн байрт Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн сурагч Н.Нармандах 86 оноогоор тэргүүн байранд ,хоёрдугаар байранд Лаборатори наймдугаар сургуулийн сурагч Н.Дөлгөөн 76 оноогоор, ТИС-ийн ахлах сургуулийн сурагч Д.Уртнасан 72 оноогоор гуравдугаар байр эзэлжээ. Шагналт дөрөвдүгээр байрт  ТИС-ийн ахлах сургуулийн сурагч З.Чинзориг 71 оноогоор шалгарсан байна. Тэргүүн байрт шалгарсан сурагчдыг зохион байгуулагчдын зүгээс  1 сая төгрөгөөр шагнасан бол хоёр, гуравдугаар байр эзэлсэн сурагчдыг 500-700 мянган төгрөгөөр байлжээ.

Мөн шилдэг сурагчдаа бэлдэж оролцуулсан сургуулийн Заах аргын нэгдлүүдийг  шалгаруулдаг. Хоёр дахь удаагийн олимпиадын шилдэг ЗАН-ээр гавьяат багш Д.Мэнджаргал ахлагчтай ТИС-ийн Ахлах сургуулийн баг хамт олон, Хоёрдугаар байрт “Билэгт өргөө” сургууль, Д.Бат-Эрдэнэ захиралтай Лаборатори наймдугаар сургуулийн ЗАН, Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн ЗАН-үүд хоёр, гуравдугаар байр болон тусгай байрт шалгарчээ.

 

 

123
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.