“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ нь БНСУ-ын Төвлөрлийг сааруулах Нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”-ийн удирдлагуудтай албан уулзалт хийлээ.
Тус уулзалтаар БНСУ болон Монгол улсын Төрийн албан хаагчдыг харилцан туршлага судлуулах, БНСУ-ын хөгжлийн шилдэг бодлоготой танилцах, холбогдох сургалтуудад хамруулах, Монгол улсад БНСУ-ын хөрөнгө оруулалтаар морин тойруулга, фермийн аж ахуй байгуулах, Сөүлын Их сургуульд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж оюутан суралцуулах, мөн БНСУ-Монгол улсын хамтарсан “Олон улсын соёл солилцооны төв”-ийг байгуулах гэх мэт олон ажлыг хийхээр харилцан тохиролцлоо.
Энэхүү ажлын түүчээ болгон 2019 оны 05 сарын 01-нд “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” болон БНСУ-ын “Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”-ийн хооронд “Найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг” –ийг Эрдэнэт хотноо байгуулахаар боллоо. Мөн тус өдөр Орхон аймгийн нийт төрийн албан хаагчид дунд БНСУ-д туршлага судлах 10 хоногийн хөтөлбөрт хамрагдах сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөжээ.
БНСУ-ын “Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”- ийн тэргүүнээр Сөүл хотын дарга Пак Вон Сүн ажилладаг бөгөөд Удирдах зөвлөлд нь БНСУ-ын үе үеийн 40-н хотын дарга ажилладаг юм байна.