МОНГОЛ УЛСЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” САРЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА.
Аяны талаар Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хэвлэлийн бага хурлаар мэдээлэл хийлээ. УГ АЯНЫ ХҮРЭЭНД БАЙГАЛЬД ХОР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БОЛЗОШГҮЙ ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТЫГ БУУРУУЛАХ АЖЛУУД ХИЙГДЭХ ЮМ. Монгол улсын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл “байгалиа хамгаалъя” сарын аянг энэ сарын 15-наас ирэх сарын 15-ныг дуустал зарлаад байна. Энэхүү аяны хүрээнд байгалийн эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, таслан зогсоох зорилготой юм. Хаврын улиралд бугын эвэр түүх, гөрөөс агнах зөрчил их гардаг. Тэгвэл Орхон аймгийн хэмжээнд Булган аймагтай хамтран үзлэг шалгалт, эргүүлийг хийхээр төлөвлөөд байна. Дээрх төрлийн гэмт хэргийн гаралт Орхон аймагт бүртгэгдээгүй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатайг ч ярьж байна. Мөн хаврын ид хуурайшилтын үе эхэлж буйтай холбоотойгоор ил гал гарахгүй байхыг уриалж байна.