Тус зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцож, мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.
Тус зөвлөгөөний үеэр МЭЕГ, Орхон аймгийн ХХААГ, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Баян-Өндөр, Жаргалант сумд болон мэргэжлийн хяналтын байгууллагаас илтгэл тавьж мэдээлэл өглөө.
Мөн Газар тариалангийн салбар тулгамдаж байгаа асуудлуудаас гадна ололт амжилттай зүйлсээ ч энэ зөвлөлгөөний үеэр ярилцсан юм. Хуралдааны төгсгөлд нэгдсэн зөвлөмж гаргалаа.
Мэдээллийн төв