“Цагаан тоос” дэд хөтөлбөрийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг боллоо

0
Орхон аймгийн ИТХ-ын байгууллагаас аймгийн бодлого хөтөлбөрүүдийн баримт бичгүүдэд иргэдийн оролцоог хангах, санал хүсэлтийг тусгах зорилгоор бодлого хөтөлбөрүүдийн төсөл, төлөвлөгөөний талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион явуулдаг билээ. “Цагаан тоос” аймгийн дэд хөтөлбөрийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг аймгийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-д боллоо. Хэлэлцүүлэгт Аймгийн ИТХ-ын Ажлын алба, Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо, аймгийн БОАЖГ, УЦУОШТ, ЭМГ, ОБГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөлөл бүхий хүмүүс оролцлоо.
      “Цагаан тоос” аймгийн дэд хөтөлбөрийн төслийн талаар ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал танилцуулга мэдээлэл хийснээр хэлэлцүүлэг эхэлсэн. Энэхүү дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 5 зорилтын хүрээнд 17 арга хэмжээ төлөвлөжээ. Цагаан тоосноос хүний эрүүл мэндэд үзүүлэх болон мал экологид хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийлгэх, хаягдлын аж ахуйн цаашдын ашиглалтын судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, байгаль орчны хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, тогтмолжуулах зэрэг төлөвлөсөн олон ажлууд байгаа талаар холбогдох мэргэжлийн байгууллагын хүмүүс нээлттэй хэлэлцүүлэгт оролцогч иргэдийн асуултанд хариулж, хэлэлцүүлэгээс гарсан санал хүсэлтийг хөтөлбөрт тусгаж ажиллахаа мэдэгдлээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.