16 настай охин УБ-аас Эрдэнэт рүү аав дээрээ очно гэж гараад сураггүй болжээ

0

Сүүлийн үед өсвөр насны охид фэйсбүүк чатаар хүнтэй танилцаж, танилцсан хүнтэйгээ уулзах гэж яваад гэмт хэргийн золиос болох хэргүүд гарсаар байгааг цагдаагийн газраас анхааруулсаар байгаа.

Мөн сүүлийн үед өсвөр насны охид эцэг эхдээ хэлэлгүйгээр олон хоногоор гэрээсээ явж, сураггүй болох нь ихэссэн байна. Он гарсаар Орхон аймгийн хэмжээнд энэ төрлийн 12 удаагийн дуудлага мэдээлэл иржээ. Цагдаагийн газраас дуудлагын дагуу шалгаж үзэхэд сураггүй болсон гэх охид найз нөхөддөө уруу татагдах зэргээр аав ээждээ хэлэлгүйгээр олон хоногоор өөр аймаг руу явсан байдаг байна.

Энэ сарын 19-ний өдөр 16 настай иргэн А гэгч охин Улаанбаатараас Орхон аймагт амьдардаг аав дээрээ ирнэ гэж гараад сураггүй болжээ. Иргэн А 14 хоногийн өмнө 23 настай иргэн Х гэх залуутай Арбулаг гэх амралтын газар танилцаж, улмаар фэйсбүүк чатаар харилцаж байсан байна. Тэрээр энэ сарын 19 буюу Улаанбаатараас Эрдэнэт рүү гарсан өдрөө аав дээрээ ирээгүй харин тус А гэх залуугийн гэрт нь очиж 2 хоносон гэнэ.

Охины аав нь цагдаад мэдэгдсэн. Одоогоор цагдаагийн газар иргэн А-г байцаан шалгаж байгаа юм байна. Мөн охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгааг Орхон аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.

Сүүлийн үед эцэг эхийн хүүхдүүддээ тавих анхаарал халамж, хараа хяналтгүй байдал мөн цахим орчны хязгааргүй хэрэглээнээс үүдэн өсвөр насны охид найз нөхөддөө уруу татагдах, мөн цахим гэмт хэргийн золиос болсоор байгаа юм. Мөн залуус ч бас хэн нэгэнтэй цахимаар танилцсанаасаа болж энэ төрлийн гэмт хэргийн эзэн холбогдогч болох эрсдэл бас гарч байна.

Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, мөн охид эмэгтэйчүүдийг цахимаар хэн нэгэнтэй танилцаж дотносохгүй байхыг Орхон аймгий цагдаагийн газраас анхааруулж байна.

Эх сурвалж: Etcity.mn

 

Х. Хорлоо
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.