АРХАНГАЙН ӨЛЗИЙТӨД 1.0 СМ, ДУНДГОВИЙН АДААЦАГТ 2.0 СМ ЦАСАН БҮРХҮҮЛ ТОГТСОН БАЙНА

0
 Өнгөрсөн хоногт Дундговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дорноговийн баруун, Булганы өмнөд хэсгээр 0.0-5.0 мм цас, бороо орсноос хамгийн их тунадас Дундговийн Мандалговьд 5.0 мм, Гурвансайханд 3.0 мм орсон байна.
Өнөө өглөөний 08 цагийн өртөө харуулын талбай дээрх хэмжилтээр Архангайн Өлзийтөд 1.0 см, Дундговийн Мандалговь, Адаацагт 2.0 см цасан бүрхүүл түр тогтсон байна.
Говийн аймгуудын нутгаар өмнөх өдрөөсөө 1-4 градусаар сэрүүсч, бусад нутгаар 1-8 градусаар дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Говийн бүс нутгаар +6…+12 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +19…+24 градус, бусад нутгаар +11….+17 градус байв.
Зүүн болон говийн аймгуудын нутгаар өмнөх хоногоосоо 1-7 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-14 градусаар дулаарч Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -3…-8 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор  +6…+12 градус, бусад нутгаар  0…+7 градус хонов.
Cалхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон  говь, тал  хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөсөн хоногт хур тунадас ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +10…+12 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4..-6 градус, бусад хэсгээр 0 градус орчим байв.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.