С. Ганцогт: Сум хөгжүүлэх сангийн зээлийг нам улстөр харгалзахгүйгээр нээлттэй олгоно

0

Өнөөдөр болсон Засаг даргын шуурхай зөвлөлгөөний дараа Баян-Өндөр сумын Засаг дарга С. Ганцогтоос сум хөгжүүлэх сангийн зээл олголт, зарим иргэдээс ирж буй гомдлын мөрөөр мэдээлэл авлаа. Сум хөгжүүлэх сангийн зээл олголт ЖДҮ эрхлэгчдээ  очихгүй, төсөл хөтөлбөр нь шалгардаггүй, хэн нэгэн намын харьяат, даргын танил тал авдаг гэсэн гомдлыг иргэдээс ирүүлж байгаа. Өнгөрсөн онуудад олгосон зээл ч эзнээ олоогүй гэсэн хардлага байна. Өнгөрөгч онуудад Аудитын байгууллагаас хяналт шалгалт хийж Баян-Өндөр сумын сум хөгжүүлэх сангийн зээл олголт төлөлт “хангалттай бус ” гэсэн мэдээ тайланг гаргаж байжээ. Зарим дүн баримтыг сийрүүлбэл:

Өр, авлагын барагдуулалт: 2016 онд 43 иргэн, ААНэгжид 363300,0 мянган төгрөгийн зээл олгосон ба сангийн өр авлагын үлдэгдлийг дараах байдалтай байна. Өмнөх оны авлага

2016 онд олгосон зээл Зээлийн эргэн төлөлт

Авлагын эцсийн үлдэгдэл

914209,1

363300,0

375325,

1 902183,9

Сангийн үйл ажиллагааны ил тод байдал, Зээлийн төсөл сонгон шалгаруулах ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ил тод мэдээлж явуулж байгаа боловч, зээлийн лавалгааг Монгол банкнаас авч байгаа нь хангалттгүй гэж дүгнэж, цаашид ШШГГазар болон бусад хууль хяналтын байгууллагаас өр авлагын лавлагаа авч байхыг анхааруулж байна. Мөн шилэн дансны тухай хуулийн дагуу санхүүгийн үзүүлэлтийг тайлагнасан боловч, 2016 оны 10 дугаар сараас хойш шилэн дансанд мэдээлэл оруулаагүй, хугацаа хожимдуулах,мэдээллийг зөрүүлж тайлагнах зэрэг зөрчлүүд байна, Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгийн хэмжээ, зээлдэгчдийн тоо өсч байгаагаас ачаалал нэмэгдэж, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурахгүй байгаа боловч Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаандаа тавих дотоод хяналт “ХАНГАЛТТАЙ БУС” хэрэгжүүлсэн гэж дүгнэж байна гэжээ. Иймд дотоод аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн  зөвлөмж, зөрчил дутагдлыг арилгуулахаар  Баян-өндөр сумын ЗДТГ-т өгч байжээ. Харин энэ жилийн онцлогын тухайд Засаг дарга  С.Ганцогт ийм хариултыг өгч байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.