Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч бүсгүйчүүдийн дунд зарласан төсөлд 200 гаруй төсөл иржээ

0

БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНИЙН САНААЧЛАГААР “ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ТӨСЛИЙН 1 ДЭХ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ 2019 ОНЫ 5 САРЫН 1 НИЙ ӨДӨР БОЛЛОО.

Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, бизнесийг эхлүүлэх, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд гол зорилго чиглэж байна. Ажлын байрны хомсдолтой үед өрх гэрээр бичил бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, Эрдэнэт хотын брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гарааны бизнес эрхлэх сонирхол бүхий эмэгтэйчүүд, гэртээ суугаа эхчүүдийг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах, ажилгүйдлийн түвшинг бууруулах, ажлын байраар хангах зорилгоор энэхүү төслийг зарласан. ТӨСЛИЙН ХУГАЦАА: 2019.04.15 – 2019.05.30 Өндөрлөнө. Орхон аймгийн хэмжээнд бичил бизнес ждү хөгжүүлэгч олон эмэгтэйчүүд байгаа ч тэр бүр төсөл хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Харин энэ удаагийн сонгон шалгаруулалтанд 200 гаруй төсөл ирж хоёр дахь шатанд 54 төсөл шалгарсан байна. Шилдэг 20 төслийг шалгаруулах Шалгарсан төслүүдийг турших, нэмэлт хөгжүүлэлт хийх Шилдэг 10 төсөлд санхүүжилт олгох Орхон аймгийн харьяат байх Бизнес эрхлэх хүсэлтэй эмэгтэйчүүд Хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Өрх толгойлсон болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүд Гарааны бизнес эрхлэх хүсэлтэй эмэгтэйчүүд Гэр хорооллын багт оршин суудаг бол давуу тал болохоор тусгажээ. “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ “СОЛОСЭЙФ” ХХК хамтран шалгаруулж байна. Хоёр үе шаттайгаар явагдана. Эхний сонгон шалгаруулалтанд нийт оролцогчдийн 50 хувийг шалгаруулсан энэ удаагийн уулзалт юм. Хоёр дахь сонгон шалгаруулалтанд эхний шатанд шалгарсан шилдэг 20 төслийг турших, нэмэлт хөгжүүлэлт хийсний дараах шилдэг 10 төсөлд санхүүлжилт олгох юм. Гэхдээ санхүүжилт 100 хувь эргэн төлөлтгүй дэмжлэг болж хөдөлмөрч эмэгтэйчүүдэд очих нь энэ сонгон шалгаруулалтын онцлог болж байгаа юм.

6
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.