Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ нь БНСУ-ын Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”-ийн тэргүүн ВО ЖУН ГУК нар “Найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг” –т өчигдөр гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд Орхон аймгийн Төрийн албан хаагчид БНСУ-д туршлага судлах арав хоногийн хөтөлбөрт хамрагдах боломж бий болж байгаа юм. Өнгөрсөн 4 дүгээр сард Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ нь БНСУ-ын Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”-ийн удирдлагуудтай албан уулзалт хийсэн байна. Тус уулзалтаар БНСУ болон Монгол улсын Төрийн албан хаагчдыг харилцан туршлага судлуулах, БНСУ-ын хөгжлийн шилдэг бодлоготой танилцах, холбогдох сургалтуудад хамруулах, Монгол улсад БНСУ-ын хөрөнгө оруулалтаар морин тойруулга, фермийн аж ахуй байгуулах, Сөүлын Их сургуульд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж оюутан суралцуулах, мөн БНСУ-Монгол улсын хамтарсан Олон улсын соёл солилцооны төвийг байгуулах гэх мэт олон ажлыг хийхээр харилцан тохиролцож чаджээ. Тэгвэл эдгээр ажлын анхны түүчээ болгон 2 талт “Найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг” –ийг Орхон аймагт хүрэлцэн ирж байгууллаа. Эхний ээлжинд Орхон аймгийн нийт төрийн албан хаагчид дундаас 10 хүнийг шалгаруулж БНСУ-д туршлага судлах 10 хоногийн хөтөлбөрт хамруулахаар болсон байна. Сонгон шалгаруулалтыг зөвхөн төрийн албаны байгууллагуудын төрийн албан хаагчид дунд явуулж, шалгаруулалтыг эссэ бичих, илтгэл тавих гэсэн 2 шатлалтайгаар явуулах юм байна. Шалгаруулалтыг энэ сарын 15-аас 30-ны хооронд явуулах юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.