“Хүний биеийн атлас” хүүхдийн танин мэдэхүйн ном гарлаа

0

Дэлхийн хүүхдийн бэстселлэр цуврал номын 2дахь ном “Хүний Биеийн Атлас” дөнгөж сая хэвлэгдэн гарлаа. Тун удахгүй Танд хүрнэ.
“Хүний биеийн атлас” танин мэдэхүйн ном нь “Өөрийн биеэ судалцгаая” гэсэн уриатай, 6+ насныханд зориулсан. Зургаан эвхмэл зурагтай. 250 гаруй өнгөт зурагтай. Хавсаргасан олон жижиг номтой. Хүний бие гэдэг хамгийн хүчин чадал сайтай компьютерээс ч илүү их мэдээллийг боловсруулдаг, маш нарийн бүтэцтэй “машин” бөгөөд энэ “машин” ямар тогтолцоотой, тэдгээр нь ямар үүрэгтэйг ойлгомжтой үг хэллэгээр маш сонирхолтой тайлбарласан.

Номонд хүний биеийн үндсэн хэсэг, зүрх судасны тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, дотоод эрхтэн, ясны тогтолцоо зэргийг зургаар дүрсэлжээ. Хавсаргасан жижиг номууд нь эд эрхтэний өвчин эмгэг, анагаах арга, амьдралын эрүүл хэв маяг, зөв хооллолт, анхны тусламж зэрэг чухал мэдээллийг товч, маш сонирхолтой хэлбэрээр багтаасан.

Би гэдэг миний, чиний, таны биед хичнээн ширхэг яс, хэдэн булчин, хэдэн литр цус, хэдэн км мэдрэлийн судас байдгийг “Хүний Биеийн Атлас”-аас дэлгэрүүлэн судалж, өөрийн биеэ таньж аваарай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.