ГАР УРЛАЛ, ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

0

Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар, Эрдэнэтийн урлан бүтээгчид ТББ хамтран гэрээр гар урлал, гоёл чимэглэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийг иргэдэд танилцуулах зорилготой үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт гэрээр гар урлал, оёдолын үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн төлөөллийг Баян-Өндөр сумын иргэний танхимд хүлээн авч уулзсан. Тус уулзалтын үр дүнд урлан бүтээгчид нэгдэн “Эрдэнэтийн урлан бүтээгчид” төрийн бус байгууллагыг байгуулжээ. Тус төрийн бус байгууллагаас санаачлан гар урлал, гоёл чимэглэл үйлдвэрлэдэг иргэдийг хамарсан үзэсгэлэн худалдааг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг үзэсгэлэнд гар урлал үйлдвэрлэгч хэн бүхэн оролцох боломжтой ажээ.

Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор дээрх иргэдийг дэмжин ажиллаж бүтээгдэхүүнээ худалдан борлуулах нэгдсэн цэгийг худалдааны гудманд гаргаж өгөх, Бүрэнбүстийн овоог түшиглэн босох Үндэстэн ястнуудын өргөөг байгуулахад хамтран ажиллах, тоног төхөөрөмж олгох, мөн бие биенээсээ суралцах, туршлага судлах зэрэг боломжуудыг нээн өгөх талаар мэдэгдсэн билээ.

1
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.