Орхон аймаг 2018 оны ажил үйлсээрээ улсад хоёр дахь удаагаа тэргүүллээ

0
Монгол улсын Засгийн газраас 2018 оны нийгэм эдийн засагт үнэмлэхүй амжилт гаргасан улсдаа тэргүүлсэн шилдэг аймгуудыг тодруулж 2019 оны 05 сарын 23-нд шагнаж урамшууллаа.
Шилэн дансны хуулийн хэрэгжилт, шударга байдал үнэлэмжээрээ онцгойрч 3-т жагссан Орхончууд 2016-2020 оны ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг 70 хувьтай, Төрийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлж, орон нутагтаа ажлын байр шинээр бий болгосон, төвсийн хэмнэлт гаргасан, шилэн дансны хуулийг сайн хөтөлсөн зэрэг үзүүлэлтээр Монгол улсын шилдэг хошой аймаг болжээ.
Мөн дээрхи жишгээр  Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь, Увс аймгууд шалгарсан байна.

Харин Өмнөговь болон Орхон аймгууд хоёр дахь удаагаа ийнхүү шилдэг аймаг боллоо. Орхон аймгийн хувьд Монгол улсын эдийн засгийг бүрдүүлэхэд чухал үүрэг оролцоотой   “Эрдэнэт үйлдвэр”  нь улсын төсвийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг юм.

Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан томоохон зорилтуудыг орон нутагт хэрэгжүүлэхдээ сайн үр дүнд хүргэсэн, нээлттэй ил тод байдлыг хангасан зэргийг нь харгалзан үзсэн ажээ.

Харин манай аймгийн хувьд нутгийн иргэдээ хамгийн сайн ажлын байраар хангасан, шударга сайн ажилласан гэдэг үзүүлэлтээр хоёр дахь удаагаа шилдэг аймгийн болзол хангажээ.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.