БНСУ руу хиам авч яваад баригдвал 10 сая воноор торгоно

0
БНСУ руу хиам авч яваад баригдвал 10 сая воноор торгоно

БНСУ-д ажил, алба, аяллын шугамаар монголчууд зорчдог.  Тус улс өөрийн хилээр нэвтэрч буй зорчигчдын авч яваа зүйлсийг шалгах хяналт шалтгалтаа чангатгажээ. Тодруулбал,  БНСУ-ын Хууль зүйн яамнаас Африкийн тахал буюу гахайн халдварт өвчнийг (African swine fever) дотоодод нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гаалийн мэдүүлэгт.

БНСУ-ын Хилийн боомтын амьтан, ургамлын хорио цээрийн хяналтын албанаас БНХАУ, Вьетнам, Монгол улсаас ирж буй зорчигчдод хийх хорио цээрийн шалгалтыг чангатгахаа мэдэгдэж байгаа тул та бүхэн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд болон малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг авч ирэхгүй байхыг хатуу анхааруулж байна гэж Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ-наас анхааруулжээ. Учир нь, монголчууд хиам болон махан бүтээгдэхүүн монголоос авч яваад баригдах, хураалгах явдал цөөнгүй гаргадаг. Тиймээс хиам авч яваад их хэмжээний торгуульд унах эсвэл дахин зорчих болон оршин суух эрхээ хязгаарлуулж болзошгүйг анхааруулж байна.

News.MN

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.