“ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ” ХӨТӨЛБӨР БУМБАРДАЙТАЙ ХАМТ

0

Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар хэрэгжиж буй “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөр боловсролын салбарт дахин хөрөнгө оруулалт хийлээ.

“Эрдэнэт Хотын Хөгжил Бодлого Судалгааны Хүрээлэн”, Орхон Аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газар, “Нарлаг Улаанбаатар Ротару клуб”, “Rotary Club of Dublin Worthington”, “Mongolian Education Alliance” хамтран “Хамтдаа Уншицгаая”  төслөөр 2000 англи ном хандивлах үйл ажиллагааг Эрдэнэт хотод хамтран зохион байгуулсан билээ.
 Мөн хүүхдүүдийн унших дуртай “Бумбардай” хүүгийн адал явдлыг  хөлөгт тоглоомд буулгаж, эрэлхэг зоригтой Бумбардайтай,  хүүхдүүд хамтдаа аялж, тоглох боломжтой болголоо. Монгол уламжлал, зан заншил, ахуйн соёлыг тусгасан Бумбардайгийн аялал ийнхүү  өргөжиж  хүүхдүүдэд илүү ойртуулж өгсөнөөрөө онцлог болов.

Бумбардай хөлөгт тоглоомыг удахгүй болох  “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан Эрдэнэтийн 7000 хүүхдэд бэлэглэхээр болсон байна.

Түүнчлэн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн эрхлэн туурвидаг  “ББ” цувралын шинэ боть хэвлэлтээс гарсан бөгөөд ээжүүддээ баярын бэлэг болгон өгөх юм байна. Ийнхүү Бумбардай цуврал анх удаа хөлөгт тоглоом болж, Эрдэнэтийн хүүхдүүдэд, харин “ББ” цувралын 6-р боть  “Зам мөр”  ээжүүдийн гарт очихоор боллоо.

“Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөрын бас нэгэн ажил нь 5 сарын 19,20-ны өдрүүдэд Орхон аймгийн Ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгт 2000 ширхэг Англи уран зохиолын адал явдалт ном бэлэглэсэн явдал байлаа.

“Гэрэлтэй Эрдэнэт” төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч нийт хамт олны зүгээс удахгүй болох “Эх үрсийн баяр”-ын мэнд хүргэе.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.