Орхон аймгийн ИТХ-д суудалтай 33 ТӨЛӨӨЛӨГЧ өөр өөрийн баг тойрог дээрээ харьцангуй хөрөнгө татаж ажил хийчих санаатай хөөцөлдөнө .Гэсэн хэдий ч тэр бүр санаснаар болох нь ховор.Ойрын үед сонгуулийн ил далд пи ар газар авч 3 жил чимээгүй байсан зарим нөхөд хэл яриа орж хурал хуй дээр том дуугарч харагдах боллоо.
Энэ нь сонгуулийн хугацаа жил гарангийн дараа болох дөхөж зөөлөн суудлаасаа буух цаг ирсэнийг сануулсан гэлтэй амьдрал дээр буухгүй том том амбицаа амны бангаар буураад эхэлчихэж .Сонгууль ойртож тойргоо эргэн санахад хүргэсэн юм дагуу даа.
Нэг талаасаа бүрэн эрхийн хугацаандаа хийж хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэх нь сайн гэлтэй ч албан тушаал амбицтай болохоороо ард түмнээ мартдаг энэ гажиг занг хэзээ засах нь тодорхойгүй.
Харин одоо өнөөхүүд чинь та бүгдийгээ санаад баг дээрээ өөрийн гараар ганцаараа мод бутаа тариад таны нарлаж суух сандлыг хүртэл будаж шинэчлээд өгсөн байна.
Одоо бүр замын компанийн хийх ажлыг өөрөө санаачлаад хүйтэн асфальт гэгчээр нөхөөс хийж эхэлжээ.
Ийм сайхан сэтгэлтэй зүтгэлтэй Аймгийн ИТХ-ын ТӨЛӨӨЛӨГЧ байхад олон болсон болоогүй тендер хөрөнгө оруулалтын ажлаас хумслах гэж ар өврөөр гүйсэн нөхдүүдийн хэрэг ч байна уу бас бодох л асуудал боллоо.
Энэ нь хичээл зүтгэл сайтай харагдуулж байгаа ч хөрөнгө санхүүгийн хувьд бэл бэнчинтэйг нь илэрхийлээд байна.
Түүн шиг олон ТӨЛӨӨЛӨГЧ байвал энэ хот бас илүү сайхан болох нь.
Замын нөхөөс л хийх нь хэтийдсэн болохоос зарим ТӨЛӨӨЛӨГЧ нартаа үлгэр болохоор сэтгэжээ.
Одоо харин бусад ТӨЛӨӨЛӨГЧ ямар ажлаар түүчээлэхийг харах л үлдэж байх шиг.