ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ТӨСӨЛД 11 САЯ ТӨГРӨГИЙН БУЦАЛТГҮЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

0

БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНИЙН САНААЧЛАГААР “ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ТӨСЛИЙН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ 2019 ОНЫ 5 САРЫН 30 НД БОЛЛОО.

Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, бизнесийг эхлүүлэх, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд гол зорилго оршжээ. Ажлын байрны хомсдолтой үед өрх гэрээр бичил бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, Эрдэнэт хотын брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гарааны бизнес эрхлэх сонирхол бүхий эмэгтэйчүүд, гэртээ суугаа эхчүүдийг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах, ажилгүйдлийн түвшинг бууруулах, ажлын байраар хангах зорилгоор энэхүү төслийг зарласан. Орхон аймгийн хэмжээнд бичил бизнес ждү хөгжүүлэгч олон эмэгтэйчүүд байгаа ч тэр бүр төсөл хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Харин энэ удаагийн сонгон шалгаруулалтанд 200 гаруй төсөл ирж хоёр дахь шатанд 54 төсөл шалгарч, үүнээс  эцсийн шатанд шилдэг 10 төслийг шалгаруулах  төслүүдийг энэ өдөр онцлон зарлалаа. “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ, “СОЛОСЭЙФ” ХХК хамтран төслийн эцсийн шалгаруулалтыг хийж, нийт 11 бүсгүйд бэлнээр тус бүр 1 сая төгрөг, батламжийг гардууллаа. Энэхүү санхүүжилт 100 хувь эргэн төлөлтгүй дэмжлэг болж, хөдөлмөрч эмэгтэйчүүдэд очих нь энэ сонгон шалгаруулалтын гол онцлог болж байгаа юм.

Мөн 1 сая төгрөгнөөс дээш төсөв бүхий 4 төслийг БНСУ-ын дэмжлэгтэйгээр санхүүжүүлэх болсон байна.Орхон аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл, гар урлал хийдэг уран бүсгүйчүүдийг дэмжсэн анхны бөгөөд үр дүнтэй төсөл ийнхүү амжилттай болж хөдөлмөрч бүсгүйчүүдийг баярлууллаа.

3
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.