4 давхарын өндөртэй ЭРДЭНЭТ ХОТ бичиг асна

0

Гэрэлтэй Эрдэнэтхөтөлбөрийн хүрээнд олон сайхан төслүүд Эрдэнэт хотноо хийгдэж байгаа билээ.

Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн болон Авто спорт сонирхогч ХБүүст клуб”-ын залуучууд хамтран өнгөрсөн 3 сарын сүүлээрГэрэлт хайрхан” төслийг Засаг даргын Орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нарт хүлээлгэн өгсөн билээ. Орхон аймаг нь Эрдэнэт хот статусаа авахаар удаан хугацаанд хүлээж байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хотын статус авсанаар татварыг өөрийн хотод төвлөрүүлэх, хүн амын бодлогыг цогцоор шийдвэрлэх, нэмэлт орлоготой болох гээд олон давуу талууд үүснэ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс шалтгаалан Эрдэнэт хот болох эсэх нь шийдвэрлэгдэх тухай ярьж байгаа ч Эрдэнэтийн залуучууд санаа нийлэн ЭРДЭНЭТ ХОТ гэсэн бичгийг Баян-Өндөр хайрхан дээр асааж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ЭРДЭНЭТ ХОТ статусыг өгөхийг уриалан санаачилж байгаа юм байнаБаян-Өндөр хайрхан дээр асах ЭРДЭНЭТ ХОТ гэсэн бичиг нь өндрөөрөө 8 метр, өргөнөөрөө 6 метрийн урттай байх бөгөөд суурьтайгаа нийлээд 11 метр өндөр буюу 4 давхар байшингийн хэмжээтэй харагдах аж. Мөн цастай үед шараар, баяр наадмын үеэр төрийн далбааны өнгөөр асахаар тохиргоотой хийх аж. Тус төслийн санхүүжилтийг нарийвчлан тооцож, нийт хөрөнгө оруулалтыг Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн болон Авто спорт сонирхогч залуучууд нэгдэн хийхээр болсон байна. Тус зураг төслийг аймгийн зүгээс мэргэжлийн байгууллагуудаар нягтлан шалгуулж эскиз зургийг батлах явц хийгдэж байгаа юм байна. Баян-Өндөр хайрхан нь тахилгат хайрхан учраас газрын байрлалыг солих магадлалтай байгаа аж.

14
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.