Орхон аймгаас УИХ-д сонгогдон сууж буй гишүүн О.Баасанхүү өнөөдөр тойрогтоо ажиллаж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан Эрдэнэтийнхээ 1500 хүүхдэд УИХ-н гишүүний гарын бэлгээ бэлдсэн байна. Түүний бэлгийг гардан авахаар сургууль цэцэрлэгийн шилдэг сурагчид эцэг эхийн хамт Хангарьд паласыг дүүргэж байна. УИХ гишүүний хүүхдэд барих гарын бэлэг Хангарьд паласын нэг жигүүрийг бүтэн эзэлжээ. Түүний тойрогтоо хийхээр зорьж буй зарим ажлаас дурьдахад энэ онд УИХ-ын гишүүн О. Баасанхүү 5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт суулгаж, тойрогтоо дараах бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ. Тухайлбал Уурхайчин багийн 1-р сургууль 7-р цэцэрлэгийн өргөтгөл, Согоот багийн 4-р цэцэрлэгийн өргөтгөл, Их залуу Шанд уртын голын дунд байрлах 23-р цэцэрлэгийн өргөтгөл болон Дэнжээс гурван байрнаас уруудаад уртын гол зэрэг хоёроос гурван шороон замыг хатуу хучилттай болгох ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа. Ийнхүү энэ удаа хүүхдүүдээ баярлуулаад буцах бол өмнө удаагийн ирэлтээрээ ахмад өндөр настны тэтгэврийн хүүг бууруулсанаа зарлаж, сар шинийн баяраар алгасалгүй баярлуулсаар ирсэн нь түүнийг тойрогтоо хамгийн их ирдэг бодит ажил болгодог гэдгийн илрэл.
1