Ил уурхайн уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн цахилгааны хэсгийнхэн хүүхдүүддээ баярлуулжээ

0

Эрдэнэт үйлдвэрийн техник, технологийн шинэчлэлийн хүрээнд шинэ тоног төхөөрөмж угсарч засварладаг Ил уурхайн засварын хэсгийн уулын тоног төхөөрөмжийн цахилгааны хэсэг 45 ажиллагсадтай.

Ил уурхайн Уулын тоног  төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсэг дотроо цахилгааны ажил бүрийг энэ хамт олон гүйцэтгэдэг байна. Шинэ экскаватор бусад тоног төхөөрөмжийн  угсралтын ажлыг тус засварын хэсгийнхнээс гадна цахилгаан, кран, гагнуурын бүхий л мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэж ирсэн юм.Ил уурхайнхан 40 жилийн хугацаанд 25 дахь экскаватороо  угсарч уулын замд гаргасан байна. Тус хамт олны төлөөлөл уурхайчид Хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр ажлын байр, уурхайгаа гэр бүлдээ танилцуулж, хүүхдүүдээ баярлуулжээ.

  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.