АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЛОО

0
Орхон аймгийн Засаг даргын ЭЭЛЖИТ ШУУРХАЙ зөвлөгөөн боллоо. Аймгийн Засаг дарга Д. Батлут өнгөрсөн долоо хоногт аймаг орон нутагт болж өнгөрсөн мэдээллүүдийг сонсож зарим үүрэг даалгавар өгөгдлөө. Шуурхай зөвлөгөөний зарим онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэж байна. Өнөөдрийн орсон борооны улмаас Эрдэнэ багт Эрдэнэт Булганы ЦТС дээр гарсан гэмтлүүдийг газар дээр нь үзэж харахаар болсон байна. Мөн үүрэг даалгаврыг биелэлтийг 3 шатлалаар дүгнэж байхыг санууллаа. Хөрөнгө оруулалт бодлого төлөвлөлтийн хэлтсийн нийтийн тээврийн үйлчилгээний автобусаар цахим үнэмлэхээр зорчих, Эрдэнэт үйлдвэрт хандаж шийдүүлэх ажлуудаа яаравчлахыг санууллаа. Орон нутгийн аж үйлдвэрийн парк байсан орон нутгийн өмчид байсан байрны 4 өрөөг хүлээн авсан байна. Мал эмнэлэгийн хэлтсийг уг байранд ор гэхэд орохгүй гэсэн учраас Сэлэнгэ голын ай сав газрын захиргааг оруулах бодлого барьж байгаа юм байна. Аймаг орон нутгийн өмчид байгаа зарим орон сууцны байруудыг зарим Төрийн аж ахуйд түрээсээр эзэмшүүлдэг байна. Мөн Аймгийн Засаг дарга Д.Батлут удахгүй наадам болох гэж байгаатай холбоотойгоор засварын ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдлээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.