Монголын үг урлаачдын нийгэмлэгийн тэргүүн, хүмүүнлэгийн лектор МУСТА Г.Бандицэрэн Орхон аймгийн НАМЭХ-ны урилгаар хүрэлцэн ирж өнөөдрөөс лекц уншиж эхэллээ.Үг урлаач Г.Бандицэрэнг лектор Чила гэдгээр нь хүмүүс мэднэ. Өнөөдөр ирсэн даруйдаа Уурхайчин соёлын ордонд Орхон аймгийн төрийн албан хаагч нарт зориулан Стресснээс хэрхэн ангид байх талаар лекц уншсан бол оройн 18 цагаас Одонтой ээжүүддээ зориулан “Амьдрал хичнээн сайхан” лекцээ толилуулах юм байна. Нийт 5 өдөр үргэлжлэх лекц үнэ төлбөргүй бөгөөд эерэг хандлага, бодол сайхан бүхний эхлэл болдог гэдгийг илтгэгч өөрийн энэ яриан дээрээ тодотгож байсан юм.
Лекцийн хуваарь: 2019 оны 6 сарын 21 нд 16,18 цагаас “Уурхайчин” СО-д
2019 оны 6 сарын 22 нд 10 цагаас “Уурхайчин” СО-д