“Бүрэн бүст” уулын овоо тахих ёслол бэсрэг наадам боллоо

0

Билэгт сайн энэ өдөр Бүрэнбүст овоог тахилаа. Эрт дээр үеэс Баян-Өндөр, Баян-цагаан, Бүрэн бүст гэсэн овоонуудыг тахиж ирсэн уламжлалтай. Овоо тахих нь ган гачиг, үер усны аюулаас гэтэлгэн аврагдахын тулд лусад өглөг өгч байгаа учир шалтгаантай. Энэ жилийн овоо тахилгын ёслолын нэг онцлог нь Монголын ардчилалын салхийг анх сэвэлзүүлсэн партизанууд тэртээх 30 жилийн өмнөөс Бүрэнбүст овоог тахиж ирсэн төдийгүй Монголын Ардчилсан холбооны 30 жилийн ой энэ өдөр давхцаж байгаатай тохиосон байна. Монголын ард түмэн сүсэг бишрэлтэй байх, уул овоогоо тахиж үндэсний уламжлалтай байх эрх чөлөөгөө буцаан олж авснаас хойш 30 жил ийнхүү өнгөрчээ. Эрдэнэт уулынхаа эрдэнэс баялгийг нүд цавчилгүй сахин хамгаалах үүднээс Бүрэн бүст хэмээн нэрийдсэн овоог 1989 оноос шинэ дэвшилт холбооны залуусын санаачлагаар өнөөг хүртэл жилийн турш тахиж ирсэн уламжлалтай. Бүрэн бүстийн овоо тахих ёслолын үйл ажиллагааны хүрээнд бэсрэг наадам зохион байгуулагдаж наадамчин олноо баясгалаа.Энэ өдөр 2 насны хурдан морины уралдаан, улс аймгийн алдар цолтой 64 бөх барилдаж, 32 мэргэчүүл цэц мэргэнээ сорьсон юм. Ийнхүү Эрдэнэтийн наадмыг  МоАХ-ноос эхлүүллээ.

1
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.