ЭРДЭНЭТЧҮҮДИЙН ХУВЬД БЯМБА ГАРИГ БҮР ГЭР БҮЛИЙН ӨДӨР

0

Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл энэ оны 3 сарын 5-нд “Эрдэнэтийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” чуулга уулзалт хийж, төлөөлөгч 450 эмэгтэйн гаргасан саналыг нэгтгэн “Төрд тавих 5 санал”,”Нийгэмд хандсан 9 уриалга”-ыг аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлутад гардуулсан билээ.
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут уг саналыг талархан хүлээн авч сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гаригийг “Гэр бүлийн өдөр” болгож,энэ өдөр авто машин хэрэглэхгүй,архи согтууруулах ундаа борлуулахгүй, байгууллага,аж ахуйн нэгж ажиллагсдаа илүү цагаар ажиллуулахгүй,хүүхдэд бараа,үйлчилгээг хямдралтай үнээр үйлчлэх зэрэг саналыг тусгасан шийдвэр гаргасанд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл баяртай байна.

Эмэгтэйчүүдийн зөвлөлийн бодлого,үйл ажиллагааг дэмжиж “Эрдэнэт өргөө” кино театр “Миний гэр бүлд гайхамшиг үргэлжилсээр” жилийн аяныг 2019.06.22-ны өдөр эхлүүлж байна.Гэр бүлдээ цаг зав гаргаж,хамт олноороо “Эрдэнэт өргөө” кино театраар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж,амралтын өдрөө гэр бүлээрээ халуун дулаан,аз жаргалтай өнгөрүүлэх боломжтой юм.

Энэ өдөр лекцийн болон караоке танхим нэг цаг үнэгүй ашиглаж,кино,тоглоомын газарт 30 хувийн хөнгөлөлт эдэлнэ.

Аймгийн шилдэг байгууллага-Нийгмийн даатгалын хэлтэс аливаа ажилд идэвх санаачилгатай байж чаддаг,энэ удаа ч “МИНИЙ ГЭР БҮЛД ГАЙХАМШИГ ҮРГЭЛЖИЛСЭЭР” аяны анхдагч боллоо.

Тус байгууллагын 30 гаруй гэр бүл уг аяны нээлтэд жагсаж, НДХэлтсээс  “Эрдэнэт өргөө” кино театр хүртэлх зам талбайг цэвэрлэх нийгэмд чиглэсэн бүтээлч ажил хийж, “Сэтгэлийн анир” төслийн сэтгэл зүйчдээр лекц уншуулж харилцан ярилцаж,гэр бүлээрээ хамтдаа нэгэн өдрийг дурсамжтайгаар өнгөрүүлэх юм.

“Миний гэр бүлд гайхамшиг үргэлжилсээр” аяны нээлтэд зориулсан Хэвлэлийн бага хурал өнөөдөр болж,аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид,”Эрдэнэт өргөө” кино театрын удирдлага,Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд өөрсдийн бодлогоо хэвлэлийнхэнд танилцууллаа.

Ц.АРИУНАА

2
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.