6 сарын 26 . Хар тамхи мансууралтай тэмцэх Дэлхийн өдөр

0

ЭНЭ ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ОРХОН АЙМАГТ МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ 8 ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ. ЭНЭ ТӨРЛИЙН БОДИСЫГ ОЛЖ АВАХ, ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛАХ, БУСДАД ӨГӨХ, ХУДАЛДАХ ЭНЭ БҮХ ҮЙЛДЭЛ НЬ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ДАГУУ ЯЛ ШИЙТГЭЛТЭЙ.

Монгол улсын хууль зүй дотоод хэргийн яам, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран улсын хэмжээнд 5 аймагт хар тамхины хор хөнөөлийг олон нийтэд таниулах сургалт нэг цаг дор зохион байгуулж байна. Үүний нэг нь Орхон аймаг юм. Дэлхийн хэмжээнд 15-64 насны 275 сая хүн мансууруулах сэтгэцэд нөлөөд бодисын хэрэглэгч байна. Тэгвэл Монгол улсад энэ төрлийн бодисыг хэрэглэгч хамгийн залуу нь 13 настай байжээ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт 2019 оны эхний улиралд 96 гэмт хэрэгт 188 хүн холбогдон шалгаж байна.Орхон аймагт хагас жилийн байдлаар мансууруулах бодистой холбоотой 8 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Насны байдлыг авч үзвэл 19-35 насныхан ихэвчлэн мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг үйлддэг гэж ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мэдээллэж байна. Монгол улсын иргэд хилийн чандад энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдлууд ихээр бүртгэгдэх болсон. Сүүлийн 13 жилийн байдлаар манай улсын 198 иргэн хилийн чанадад мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын гэмт хэрэгт холбогдон шалгагджээ. 2019 оны эхний улирлын байдлаар 44 иргэн БНХАУ, нэг иргэн Славак, Малайз улсад 1 иргэн хар тамхины хэргээр ял шийтгүүлж байна. БНХАУ-д ял эдэлж байгаа 44 хүний ялын байдал нь цаазаар авах, тодорхой хугацаагүйгээр хорих ял болон 20-25 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.Энэ нь Хятад улсын ялын бодлого маш хатуу болох нь харагдаж байна. Түүнчлэн энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын хилээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн 16 гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.Иймд хилээр зорчихдоо танихгүй хэн нэгний ачаа барааг авч явахгүй байх нь өөрийгөө эрсдлээс хамгаалж буй хамгийн зөв алхам гэдгийг санууллаа. Тухайн бодисыг олж авах, тээвэрлэх, хадгалах, бусдад өгөх, худалдах энэ бүх үйлдэл нь эрүүгийн хуулийн дагуу ял шийтгэлтэй. Хэрвээ улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлсэн бол 5-12 хүртэл жилээр хорих ялаар шийтгүүлнэ. Хар тамхины хор хөнөөлийг таниулах, урьдчилан сэргийлэх зорилготой сургалтанд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан албан хаагч болон хүүхэд залуучууд хамрагдлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.