ОРХОН АЙМГИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН СОРИЛГО БАРИЛДААН БОЛЛОО

0

Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт хороо, Орхон аймгийн бөхчүүдийн гал нийлж Монголын тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнөх сорилго барилдааныг зохион байгууллаа.

Энэ үеэр уламжлал ёсоор Орхон аймгийн Засаг дарга бөгөөд, аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн Д.Батлут наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдийнхээ галаар зочиллоо.
Бөхчүүд болон харваачид Булган аймгийн Хангал сумын нутаг Цуврай хэмээх газарт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангарьп спорт клубын харъяа амралтын газарт байрлах тамирчдын бэлтгэл, сэргэлтийн баазад Монгол улсын харцага Н.Саранцогтын удирдлага доор наадмын бэлтгэлээ базааж байгаа юм. Сорилго барилдаанд нийт 40 гаруй бөхчүүд барилдсан бөгөөд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, аймгийн арслан Батцэрэнгийн Уртбаяр түрүүллээ.
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд, аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн Д.Батлут бөхчүүд харваачиддаа амжилт хүсэн гарын бэлэг гардууллаа.
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.