Цаг агаарын мэдээ

0

Малчид, иргэдийн анхааралд:

Маргааш өдөр Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

                       2019 оны 07 дугаар сарын 02-ны 20 цагаас 07 дугаар сарын 03-ны 20 цаг                                      хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
 Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутгаар бага зэргийн бороо, өдөртөө зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр 31-36 градус,бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө бүх нутгаар 30-35 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй.Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 31-36 градус дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.